“ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ НЬ 16 ХОНОГИЙН АЯН” -ЫГ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛНА

Жендэрт суурилсан хүчирхийллийн (ЖСХ) эсрэг 16 хоногийн аян нь жил бүрийн 11-р сарын 25-наас 12-р сарын 10-ны хооронд тохиодог бөгөөд Манай улсад 1997 оноос эхлэн Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвөөс анх энэхүү аяныг зохион байгуулан эхлүүлж, түүнээс хойш НҮБ-ын Хүн амын сан, Засгийн газрын байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд тус санаачлагд нэгдэж Монгол улсад Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох их үйлсэд хүч нэмэн хамтдаа хичээж байгаа билээ.

“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн” аяны хүрээнд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ болон хамтарсан Засгийн газарт аяны ач холбогдол, үр нөлөөг таниулах, хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудлаар мэдээлэл хүргэх талуудын ажлын төлөвлөгөөний эхний ээлжийн уулзалтыг өнөөдөр зохион байгуулж холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.

Уулзалтаар Технологийн хурдацтай хөгжил ЖСХ үйлдэх шинэ сувгуудыг нээж, охид, эмэгтэйчүүдийн эсрэг цахим орон зайг улам бүр аюултай болгож байна. Энэ жил Монгол улсад өрнүүлэх аянаар онлайн болон оффлайн орчинд үйлдэгдэж буй ЖСХ, тэр дундаа ТАҮЖСХ-д онцгой анхаарал хандуулж, хүчирхийллийг таслан зогсоох, бууруулахад технологийн үүрэг ролийг хөндөн харуулахыг зорьж байгаа талаар онцлов.

 

буй сорилт болж байна. Технологийн хурдацтай дэвшил бидэнд тоолж баргшүй боломжуудыг олгож байгаа хэдий ч эрсдэлийг мөн дагуулсаар байна. ТАҮЖСХ-ийн тоо мэдээ хязгаарлагдмал байгаа ч Нийгмийн үзүүлэлтүүдийн түүвэр судалгаагаар 15-49 насны Монгол охид, эмэгтэйчүүдийн 98% ухаалаг утас эзэмшиж интернет ашиглаж байгаа үзүүлэлт, мөн жижиг хэмжээний үнэлгээний дүнгээр эсрдэл улам нэмэгдэж асуудал болж байгааг харж болохоор байна.

2024 оны охид эмэгтэйчүүдийн эсрэг цахим орчинд, технологи ашиглан үйлдэгдэж байгаа гэмт хэрэг зөрчил,  хүчирхийлэл дарамтыг таслан зогсоох, аюул, эрсдэлгүй орчныг бий болгох чиглэлд анхаарч байгаа юм.

Энэхүү аяныг УИХ, Засгийн газрын оролцоотой үндэсний түвшинд хариуцан зохион байгуулж ирсэн бөгөөд сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Улсын Их Хурал болон Хамтарсан Засгийн Газар, төр, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, хуулиар үүрэг хүлээгчдэд аяны үйл ажиллагааг хүргэх, татан оролцуулахыг зорьж байна.