Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Засгийн газрын 2013 оны Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд улсын төсөв болон Хөгжлийн банкны санхүүжилтээр барьж ашиглалтад оруулсан 33 тэрбум 490 сая төгрөгийн өртөг бүхий Буянт-Ухаа орон сууцны хорооллын хоногт 20 мянган шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай байгууламж болон нэг тэрбум 60 сая төгрөгийн өртөг бүхий дулаан хангамжийн барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэх авах тухай асуудлыг хэлэлцэж дэмжлээ.
Мөн нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Л.Нарантуяагийн санаачилгаар орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу баригдсан сургууль цэцэрлэг, ногоон байгууламж, авто зам болон авто зогсоолтой танилцаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тогтоолын төслийг баталсан юм. Түүнчэн нийслэлийн зарим орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын удирдах зөвлөл болон төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж дэмжлээ.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ