Хүний папиллома вирус/ХПВ/-ийн эсрэг вакциныг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 28-наас эхлэн ерөнхий боловсролын сургуулийн 11-15 хүртэлх насны хүүхдүүдэд хийж эхэлсэн. Улсын хэмжээнд одоогийн байдлаар ХПВ-ийн халдварын эсрэг дархлаажуулалтад 16000 гаруй хүүхэд хамрагдсан байна. Тэдний 50 хувь нь нийслэлийнх бол 50 хувь нь орон нутаг дахь сурагчид хамрагджээ. Дархлаажуулалтад хамрагдсан хүүхдийн 0,7 хувьд тарьсан хэсэгт хөндүүрлэх, хавдах, халуурах шинж тэмдэг илэрч, 1-2 хоногт арилж байна. Дархлаажуулалт хэвийн үргэлжилж байна гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.