ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 32 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДЫН ДУНД ТАНИН МЭДЭХҮЙН АХА ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол улсад ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд аймгийн ИТХ-ын нэрэмжит АХА тэмцээнийг жил бүр төрийн байгууллагын албан хаагчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ жилийн АХА тэмцээнд 13 төрийн байгууллагын 36 албан хаагч оролцлоо.