Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ээлжит хоёрдугаар хурал хуралдаж 2024 оны 02 дугаар сарын 06-нд хуралдах ИТХ-ын ээлжит 16 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг урьдчилан хэлэлцэж илтгэл, илтгэгчийг баталлаа. Мөн Өмнөговь аймгийн дээд шагнал “Хүндэт иргэн” “Хүндэт тэмдэг”-ээр шагнагдах иргэд болон Өмнөговь аймгийн 2023 оны “Оны алдартан”-уудыг шалгарууллаа. Үүнд:
#Өмнөговь аймгийн “Хүндэт иргэн”-ээр
Пүрэвдаваагийн Байгалжав- МУ-ын СГЗ, Үндэсний хөгжмийн урлаач мастер, Үндэсний хөгжмийн зэмсэг үйлдвэрлэлийн “Эгшиглэн магнай” ХХК-ийн захирал
#Өмнөговь аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр
1. Занданбудын Занабазар – Чөлөөт бөхийн Улсын шигшээ багийн тамирчин, Дэлхийн аваргын хүрэл медальт
2. Батаагийн Мөнхболд – Өмнөговь аймгийн харъяат Сагсан бөмбөгийн ОУХМ
3. Баттөрийн Батсуурь – Өмнөговь Шанх транс клубын тамирчин, Волейболын спортын мастер
4. Энэбишийн Ганцэцэг- Ханбогд сумын Аминбулаг эмнэлгийн эрхлэгч
5. Отгонбямбын Оюун-Эрдэнэ – Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан, Уртын дуучин
#Өмнөговь аймгийн 2023 оны “Оны алдартан”
1. “Оны шилдэг Төрийн албан хаагч”-аар
Сугирын Нарантуяа – Аймгийн ХХҮГ-ын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга
2. “Оны шилдэг ажилтан”-аар
Бүтэдийн Дүгэрсүрэн – ӨБЦТС ТӨХК-ийн диспетчер инженер
3. “Оны шилдэг бизнесмен”-ээр
Энхбатын Хулан – “Ганган тайж” ХХК-ийн гүйцэтгэх захирал
4. “Оны шилдэг малчин”-аар
Пүрэвийн Бөхчулуун – Сэврэй сумын Бүйлсэн багийн малчин
5. “Оны шилдэг Эрүүл мэндийн ажилтан”-аар
Төмөрчөдөрийн Бурмаа – Манлай сумын ЭМТ-ийн Эх баригч эмч
6. “Оны шилдэг боловсролын ажилтан”-аар
Эрдэнэбатын Өнөрцэцэг – Даланзадгад сумын 2 дугаар сургуулийн Биологийн багш
7. “Оны шилдэг авьяастан”-аар
Батжаргалын Ариунтуяа – Аймгийн Хөгжимт жүжгийн театрын бүжигчин
8. “Оны шилдэг бүтээл, бүтээн байгуулалт”-аар
1 дүгээр орон сууцны дахин төлөвлөлтийн барилга. Гүйцэтгэгч: “Оргил өндөр хийц ХХК”, Зохиогч: “Сивил дизайн ХХК”
9. “Оны шилдэг хөрөнгө оруулагч”-аар
Даян Контракт Майнинг ХХК нар шалгарлаа.