Аймгийн Онцгой Комисоос шийдвэрлэсэн орон нутгийнхаа малчин өрхүүдэд үнэ төлбөргүй олгох өвс, хүн, малд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмийн хэрэгсэл, ахуйн хэрэгцээний бараа, бүтээгдэхүүн мөн ард иргэд, аж ахуйн нэгжийн хандив тусламжийг хүргэх ажлыг өнөөдөр Дундговь аймгийн Луус суманд зохион байгуулж байна.
Нутгаасаа гараад 5 жил болж байгаа, 3 жил болж байгаа гэх малчид маань энэ өвлийн цасны ихийг гайхаж байлаа.
Дундговь аймгийн 10 сумын нутагт манай аймгийн 150 гаруй малчин өрхийн 90 гаруй мянган мал оторлож явна.