АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Төгсөлтийн баяр тэмдэглэж аялалд явсан хүүхдүүд осолд орж хоёр хүүхдийн амь нас хохирсон харамсалтай үйл явдал болсонтой холбоотойгоор аймгийн ГХУСАЗСЗ хуралдаж төгсөлтийн баяраар хүлээн авалт, амралт, зугаалга зохион байгуулахгүйгээр сурсан мэдсэнээ тайлагнаж эрдмийн баярыг зөв тэмдэглэж хэвшүүлэх, зуны амралт эхэлж буйтай холбоотой эцэг, эхийн хараа хяналтыг сайжруулах, тээврийн хэрэгслийн бүрэн, бүтэн байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцох чиглэлээр арга хэмжээ авч, нөлөөллийн ажлуудыг хийж ажиллах талаар бүх шатны Засаг дарга, боловсролын байгууллагын удирдлага, холбогдох байгууллагуудад зөвлөмж өглөө.
Зам тээврийн ноцтой ослын улмаас амь нас хохирсон харамсалтай үйл явдал болсонд гүнээ харамсаж, хоёр бяцхан хүүхдийн гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.