ХОНЬ
Хүнд хэцүү цаг ард хоцорлоо. Сэтгэл түгшсэн асуудал бага багаар алга болох болно. Таны санаа бодлыг урт хугацаанд чилээж, толгой гашилгаж байсан томоохон асуудлын учир нь олдоно. Хэрэв хэн нэгэнтэй маргалдсан эсвэл харилцаагаа дуусгахыг хүсэхгүй байсан бол одоо бүх зүйлийг эцэслэж, амжилт хүсээд явуул. Өөрийн амьдралаа үргэлжлүүлж, зорилгынхоо төлөө урагшлах арга замыг эрэн хайгаарай. Нойр хулжих асуудал байсан бол аажмаар зүгээр болно. Шинэ найз, нөхөдтэй болж, олон нийтийн үйл ажиллагаанд урьдын адил оролцоно. Санхүүгийн тогтвортой байдал үүсэх тул шинэ бизнес санаагаа хэрэгжүүлээрэй. Эрүүл мэндээ бодож, тэнцвэртэй хооллохыг зөвлөж байна.
ҮХЭР
Сөрөг бодолдоо бүү итгэ. Мөн гутранги үзлээс болж өөрийнхөө бодит үнэ цэнийг бүү унагаагаарай. Дотоод сэтгэлдээ олон зүйлийг тунгаан бодох бөгөөд үүний үр дүнд алдаагаа ухамсарлах болно. Улмаар алдаагаа засаж эхлэх таатай үе тохиож байна. Маш чухал шийдвэр гаргах болно. Ажлын талбар дээр ашигтай боломжууд гарч ирнэ. Аливаа зүйлийг бүү хойшлуул эсвэл бүү хүлээлгэ. Шийдвэр, даалгавар зэрэг зүйлсийг цаг тухайд нь хийж гүйцэлдүүлэх хэрэгтэй байна. Гэхдээ хэн нэгэнтэй санаа бодлоо хуваалцахаасаа өмнө зөв зүйл хэлэх гэж байна уу үгүй юу гэдгээ сайн тунгааж байх хэрэгтэй байна. Эс бөгөөс таныг буруугаар ойлгох эсвэл шүүмжлэх болно. Санхүүгийн сахилга баттай байх хэрэгтэй. Гэхдээ хэт их өндөр дүнтэй төлбөр, тооцоог санаа зоволтгүй хийгээрэй. Таны хайр дурлалын амьдрал салаа замын голд ирээд байна. Дахин үргэлжлүүлэх үү эсвэл бүгдийг мартаад ганц бие амьдралыг сонгох уу гэдгийг шийдэх болно. Гол төлөв тайван байж, өөртөө амралт өгөх юм бол эрүүл мэнд сайн байна.
ИХЭР
Амьдрал төдийгүй хийсэн сонголт, ажил чинь нэг л зөв шийдвэрүүд мөн үгүйг өөрөөсөө асууж эхлэх болно. Сэтгэл дотроо бүх зүйлийг шинээр эхлүүлмээр санагдаж магадгүй. Ажлын байран дээр асуудлууд ээлж дараалан ундарч, шийдвэрлэхэд бэрхшээлтэй санагдаж магадгүй. Хичээсэн ч бүх зүйл бүтэлгүйтэж байгаа мэт санагдвал хэсэг амраарай. Юу ч хийлгүй зүгээр л өөртөө амралт олгосны дараа асуудлаа шийдвэрлэх юм бол амжилт олно. Таны амар амгалан байх газар бол гэр. Гэхдээ гэр бүлийн гишүүд дунд маргаан гарах юм бол төвийг сахиж, аль нэг талыг бүү баримтал. Хэн нэгэнд өр зээл тавьсан бол үүнийгээ эргүүлэн төлөх хэрэгтэй байна. Бясалгал хийх цаг зав гаргаарай. Учир нь өөрийн дотоод амар амгаланг олсноор ямар ч асуудлыг даван гарах чадвартай нэгэн гэдгээ ойлгох болно.
МЭЛХИЙ
Сөрөг бодлуудад анхаарал хандуулахгүй байж өөрийгөө бүү хямраагаарай. Өнгөрсөн долоо хоногт стресстэй, ядрангуй байсан бол энэ долоо хоногт асуудлууд шийдэгдэж, та өөртөө цаг зав гаргах болно. Сэтгэл түгшээж байсан асуудал яг үнэндээ юу ч биш гэдгийг мэдэх болно. Хэн нэгэн таны талаар худал хэлж байсан бол үйлийн үрээ хүртэнэ. Өөрийнхөө сонгосон амьдралд итгэл дүүрэн байгаарай. Ямар ч харилцаанд байсан дотно нэгнээ хэтэрхий их харамлах хэрэггүй. Ойрын өдрүүдэд хэн нэгэнтэй маргалдаж эсвэл таны зөвлөсөн зүйлээс тэс ондоо үйлдэл гаргаж магадгүй байна. Ганц бие бол хэт их хостой болох гээд яарах хэрэггүй. Үүнээс болж хортой харилцаанд хутгалдаж магадгүй байгаа тул харилцаандаа баримталдаг хэм хэмжээг тань үгүйсгэж байгаа хүмүүстэй бүү нөхөрлө. Санхүүгийн тогтвортой байдал үүсэх тул ашигтай хөрөнгө оруулалт судалж эхлээрэй.
АРСЛАН
Бусдын төлөө хэтэрхий их хичээж, тэдэнд туслах гэж өөрийгөө гаргуунд гаргаснаас болж ядаргаанд орж магадгүй байна. Өөрийнхөө хэрэгцээг мөн адил биелүүлэх гэж хичээгээрэй. Шаардлагатай бол амралт авч, бусдаас тусламж хүсээрэй. Бүх зүйлийг та ганцаараа хийж гүйцэлдүүлнэ гэдэг бүтэхгүй асуудал юм. Хэрэв өнгөрсөн хугацаанд таныг асуудалд хутгаж байсан хэн нэгэн байдаг бол одоо түүнтэй нүүр тулж, дахин танд төвөг удахгүй байлгах арга талыг бодоорой. Эс бөгөөс тэд дахин хор хутгаж, таны нэр хүндэд сөргөөр халдах гэж байна. Хосууд аливаа асуудалд маргалдахгүй, ам мурийхгүй байхад анхаараарай. Хэрэв ойрын хугацаанд их хэмжээний мөнгө шаардагдах төлөвлөгөө байгаа бол үүндээ зориулж мөнгөө хадгал. Үрэлгэн байлгүй, орлого зарлагаа сайтар тооцоолоорой.
ОХИН
Амьдрал тань нэгэн хэвийн уйтгартай санагдаж байгаа тул шинэ мэдрэмжийг эрэлхийлж эхэлнэ. Өнгөрсөн, одоо цагтайгаа зууралдалгүй ирээдүйд гол анхаарлаа хандуулаарай. Шинэ зүйлд суралцаж, мэдлэгээ өргөжүүлэх хэрэгтэй байна. Өөрийн тухтай орчноосоо холдож, цоо шинэ хүрээлэлд орохыг зөвлөж байна. Хайр дурлалын амьдралд та өөрийн зөн совиндоо итгэснээр амжилт олно. Хэтэрхий хортой харилцаанд зууралдаж үлдэх хэрэггүй гэдгийг сануулж байна. Санхүүгийн байдал зөв сонголт дээр тулгуурлана. Хэтэрхий хөнгөн хандаж их хэмжээний мөнгө үрэхгүй байхыг анхааруулж байна. Шинэ бизнес, төсөл эхлүүлэхдээ мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай.
ЖИНЛҮҮР
Бүх зүйлд дунджийг баримталж, эв нэгдлийг чухалчлах хэрэгтэй. Хүнд, хэцүү сонголт хийх байсан ч хамаагүй өөртөө үнэнч байж, аль нэг талыг баримтлах хэрэггүй. Ажлын талбар дээр асуудлууд ээлж дараалан үүсч, завгүй долоо хоног болж магадгүй байна. Тиймээс асуудлыг гартаа авч, бусдыгаа манлайлах эсвэл юуг хэрхэн хийхээ мэдэхгүй төөрөлдөх магадлалтай байна. Хостой бол хэсэг хугацаанд ганцаараа, эрх чөлөөтэй баймаар санагдана. Улмаар хэрүүл маргаан үүсгэж, хэсэгтээ зайгаа авъя гэж бодож болох ч алдаа гаргасан байж болзошгүй мэт санагдана. Хайртай хүн эсвэл гэр бүлийн гишүүдтэйгээ маргалдалгүй, тэдэнд хамгийн их хэрэгтэй байгаа сонсогч нь байгаарай.
ХИЛЭНЦ
Өөрийгөө хэт их шүүмжилж, өөртөө итгэлгүй зан гаргаснаас болж гайхалтай сайхан боломжуудыг алдаж магадгүй. Та уг зан чанараасаа болж өөрийгөө төдийгүй бусдыг асуудалд оруулж болзошгүй байна. Ажлын хамт олон тань нэг л таагүй аашилж, таны эсрэг байгаа мэт санагдаж магадгүй ч зөвхөн гол хийх ёстой зүйлдээ анхаарал хандуулаарай. Нөхцөл байдалд хамгийн үнэнчээр дүгнэлт хийж, зөвлөгөө өгч чадах хэн нэгэнтэй цагийг өнгөрөөж, ярилцах юм бол та гарц гаргалгааг олох болно. Хувийн амьдралд тань чухал үүрэг гүйцэтгэдэг хүмүүстээ муухай зан гаргалгүй, тэднийг хүлээн зөвшөөрвөл бүх зүйл тайван байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн хөрөнгө оруулалт амжилттай болж, үр ашгаа өгч эхэлнэ.
НУМ
Тань шиг хичээнгүйлэн ажилладаг, үүрэг даалгаврыг маш түргэн хийж гүйцэлдүүлж чаддаг хүн маш ховор. Таны төлөвлөсөн бүхэн ээлжлэн бүтэмжтэй байх болно. Ямар нэгэн чухал төсөл, арга хэмжээнд оролцож, үүрэг гүйцэтгэнэ. Ажлын байран дээрээ тушаал дэвшиж магадгүй байна. Хэрэв хувийн бизнес эрхэлдэг бол маркетингийн арга барилаа өөрчлөөд үзээрэй. Хосууд нэг нэгэнтэйгээ сайн ярилцаж, тэвчээртэй хандахыг зөвлөж байна. Өнгөрсөн хугацаанд таны тусламжийг авч байсан хэн нэгэн талархлаа илэрхийлэх болно. Эрүүл мэнд, санхүүгийн байдал бүгд тогтвортой байна.
МАТАР
Бүх зүйлд түр зогсоох, орхих, амрах арга барилд суралцаж эхлээрэй. Үг хэлэхээсээ өмнө заавал бодож, зөв зүйл хэлж байгаа үгүйгээ нягтлах хэрэгтэй байна. Үл ойлголцсон асуудлаас болж эргэн тойронд тань тав тухгүй нөхцөл байдал үүснэ. Ажлын байран дахь нэг л санаа бодол нийлдэггүй, ядаргаатай санагддаг хүнээс болж ёс зүйгүй үйлдэл гаргахаас болгоомжлоорой. Тэд санаатайгаар таны уур бухимдлыг төрүүлэх гэж худал үнэн зүйл ярьж, хийж явж байж магадгүй. Өнгөрсөн хугацаанд төлж барагдуулаагүй санхүүгийн зээл байгаа бол одоо эргүүлэн төлөхөд сайн. Хэтэрхий үнэтэй зүйл худалдан авахаас зайлсхий. Хэрэв эрүүл мэнд тань таагүй байгаа бол өөртөө амралт олгоорой.
ХУМХ
Бүх зүйлийг харж, дүгнэдэг өнцгөө өөрчлөөд үзээрэй. Нэгэн хэвийн зан авираасаа болж алдаа гаргаж магадгүй. Бүх зүйл таны төсөөлсөн шиг биш байх болно. Олон жил дадал, зуршил болсон зүйлээ өөрчлөх юм бол зорилгодоо хүрэхэд тань дэмтэй байх болно. Хэрэв ямар нэгэн мэдээ хүлээж байгаа бол нэг их яарч, сандрах хэрэггүй. Бүх зүйлд өөрийн гэсэн цаг хугацаа хэрэгтэй гэдгийг санаарай. Гэр бүлийн гишүүд нэг нэгэнтэйгээ сэтгэлээ нээж ярилцах нь цаашдын хувийн амьдралд эерэг нөлөөлөл үзүүлнэ. Найз нөхдөөс халуун дулаан уур амьсгал мэдрэх болно. Санхүүгийн нөхцөл байдлын улмаас бухимдаж магадгүй ч гэсэн зарлагаа хянаж чадвал ямар ч асуудлыг давж чадна
ЗАГАС
Сонголтоо хийх цаг ирлээ. Асуудлаас зугтаж, шийдвэр гаргахгүйг хичээж байсан бол бүх зүйлийг даван туулах шаардлага гарах болно. Тиймээс ухаантай байж, мэргэжлийн хүнээс юм уу ойр дотнын хүнээсээ зөвлөгөө аваарай. Одоо байгаа хүрээллээсээ гарч, шинэ хамт олонтой болоход сайхан мөч тохиож байна. Энэ долоо хоногт асуудлуудыг даван гарах итгэлтэй, бусдад өөрийнхөө сайн зан чанарыг таниулах болно. Өөрийнхөөрөө байж, худал хуурмаг мэт амьдралаасаа салах цаг боллоо. Санхүүгийн сахилга батыг чангатгах хэрэгтэй байна. Бусдад хэтэрхий их мөнгө зээлэх хэрэггүй.