Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 25-ны Засгийн газрын хуралдаан 08 цагт эхэлж нийт 42 асуудал хэлэлцжээ.

Тухайлбал,  Монгол, Францын хамтарсан “Бадрах энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано майнинг компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг тохирох яриа хэлэлцээний явцын талаар, Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын төслийн явцын талаар, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “2025 оныг Нийслэлийн хөгжлийг дэмжих жил болгон зарлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын бүтээн байгуулалттай холбогдох УИХ-ын тогтоолын төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна.

Яг одоо засгийн газраас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Үргэлжлүүлэн Гашуунсухайт оранотой холбоотой хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барих юм байна.