БНСУ-д 7 хоногийн турш үндэсний гашуудал зарлалаа

БНСУ-д осолдсон “Jeju air”-ийн онгоц осолдоу олон хүн амиа алдсантай холбоотой  долоо хоногийн турш үндэсний гашуудал зарлалаа. Одоогоор 177 хүний цогцсыг гаргаж, цогцос таниулах ажлууд хийгдэж байгаа юм.
Тэдний хамгийн бага нь 3 настай, хамгийн ахмад нь 78 настай байжээ. Онгоцны багийн эрэгтэй, эмэгтэй хоёр гишүүн амьд гарч эмчилгээ хийгэж байна.
Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Шадар сайд бөгөөд Стратеги, Сангийн сайд Чой Санг Мок өнөөдөр Муан хотод болсон онгоцны осолд амиа алдсан хүмүүст эмгэнэл илэрхийлэн 1-р сарын 4-ний 24:00 цаг хүртэл 7 хоногийн турш үндэсний гашуудлын өдөр болголоо