өгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих тулах цэг төвөөс “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний сүлжээ” нэгдсэн чуулганаа өнөөдөр зохион байгуулна. Уг чуулганаар Ерөнхийлөгч, ТУЗ-ын гишүүд, хяналтын зөвлөлийн гишүүдээ томилох, Монгол Улсын Дээд шүүхэд хүсэлтээ өгөх арга хэмжээг зохион байгуулна.
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний сүлжээ” НҮТББ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд төрийн болон төрийн бус олон нийтийн байгууллагуудтай хамтрах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэгтгэн зохион байгуулна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоо, эрх мэдлийн хүртээмжтэй, ил тод байдлыг хангаж ажиллахаар байгуулагдсан ашгийн бус төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, дэмжих зорилгоор үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын 21 аймаг есөн дүүргийн иргэний нийгмийн байгууллага төлөөллийн 110 гаруй байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 1000 гаруй төлөөллийг эгнээндээ нэгтгэсэн. Одоогоор хөдөлмөр халамжийн салбарын дэд салбар болох хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн дэд салбарт хамгийн том нэгдэл болоод байгаа.