Томуу, томуу төст өвчний нөхцөлийг ХӨСҮТ-өөс танилцуулж байна. ХӨСҮТ-ийн Лабораторийн эрхлэгч дараах мэдээллийг өглөө.
-Сүүлийн долоо хоногт Булган, Өвөрхангай, Сүхбаатар, Увс аймгууд болон нийслэлд томуугийн сорьцод хандалт судалгаа хийжээ. Тандалт судалгаагаар нийт сорьцын 62 хувьд томуу, төст өвчний вирус илэрсэн байна. Таван төрлийн эмгэг төрүүлэгчийн дийлэнх нь амьсгалын замын синтициаль вирус, томуугийн H1N1 вирус байна.
САРС, корона вирус хамгийн бага буюу нэг хувьтай байжээ. Нийслэлд сүүлийн долоо хоногт томуу, томуу төст өвчин дэгдэлтийн түвшинд байна. Нийслэлийн эмнэлгүүдэд нийт 111 мянган хүнд үзлэг хийж, өвчтэй 13 мянга орчим тохиолдлыг оношилжээ. Энэ нь нийт үзлэгийн 11.2 хувийг эзэлсэн.
Нийслэлийн түргэн тусламжийн төвд 15 мянган дуудлага ирсэн. Үүний 21 хувь нь томуу, томуу төст өвчин байжээ. Нийслэлд 21 эмнэлэгт 1329 орыг хүүхэд хүлээн авахаар дэлгэсэн. Нэмэлтээр 1430 ор дэлгэж, нийт 2759 орон дээр хүүхэд хүлээн авч байна.
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн их эмч н.Энхтайван:
-Энэ онд Томуугийн А хүрээний H1N1 давамгайлж байна. Мөн амьсгалын замын синтициаль вирустай нийлээд нийт өвчлөлийн 70-80 хувийг эзэлж байна. Эдгээр хэв шинж уушгийг хүчтэй гэмтээдэг, бусад эрхтнийг амархан хүндрүүлдэг, хоруу чанартай. Харин RS вирус нь зургаа хүртэл сартай нялх хүүхдүүдэд их тохиолдож байна. Энэ нь амьсгалын дутагдалд оруулж, хүчилтөрөгчийн хэрэгцээ үүсгэдэг гэв.
Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор 11 сараас эхлэн эмнэлгүүдийн ачааллыг зөв хуваарилах зохион байгуулалт хийж, нэмэлт ор дэлгэн ажиллаж эхэлсэн. Та
✅Амны хаалтаа зүүх
✅Дархлаагаа дэмжих
✅Олон нийтийн арга хэмжээнд ханиадны шинж тэмдэгтэй бол оролцохгүй байх
✅Бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх
✅Хүүхдийнхээ элсэн чихрийн хэрэглээг хянаж чанартай, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглүүлэхийг ЗӨВЛӨЖ байна.