Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн эмийн үйлдвэрээс хөнгөлөлттэй эм оруулж ирэх бодлого баримталж байгаа аж.
Энэ хүрээнд өнгөрсөн онд БНСУ-ын баталгаат үйлдвэрээс таван нэр төрлийн эмийг 10 дахин хямд үнээр худалдан авч, зах зээлд нийлүүлжээ.
Цаашид энэ ажлаа эрчимжүүлж, бусад төрлийн эм бэлдмэлийг хөнгөлөлттэй үнээр оруулж ирэхээр төлөвлөсөн байна.