Авлига албан тушаалын гэмт хэргийг гэмт хэрэгтэнтэй тэмцэх эрхзүйн орчин сул байсаар байгаа юм. Тэгвэл Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх хуулийг хэлэлцэж байна. Нийтийн албан тушаалтан гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөг, Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон төрийн албанд ажиллаж байгаа бүх хүн орох аж.
2013-2017 онуудад албан тушаалын гэмт хэрэгт 300 орчим тэрбум төгрөгийн хохирол учирснаас нөхөн төлүүлсэн нь 20 гаруй тэрбум байна.