Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөхөөр Ж.Энхжаргалан томилогдон ажиллаж буй. Тэгвэл тэрбээр Сангийн сайд Б.Жавхлангийн НӨАТ-ыг хавтгайруулж хөнгөлөх биш бага орлоготой иргэдэд илүү НӨАТ-ын буцаан олголт хөнгөлөлт, тавьж өгөх Татварын шинэчилэлийн хуулийг өргөн барина гэснийг эсэргүүцсэн байна.
Ж.Энхжаргалан: “Сангийн сайдаа НӨАТ дээр эсэргүүцлээ гэд цаашдаа энэ байдлаараа намдаа арга хэмжээ авахуулах нь цаг хугацааны асуудал юм шиг байна. НӨАТ бол тоглоом биш. Маш эмзэг сэдэв. Хичнээн хэцүү байсан ч НӨАТ-аа тэгш буулгах ёстой. Энэ зарчмаасаа ухарсанаас намаасаа хөөгдвөл хөөгдье.
Энэ нам дотроосоо олон шинэ гишүүд орж байж шинэчлэгдэх ёстой гэдгийг саяхан болсон намын дотоод хурал дээр энэ хоёр навчаараа тайзан дээрээс Ерөнхий сайд болон Их хурлын даргын хэлсэн үгнээс сонссон юм даа. Хүсээд байсан шинэ цус шинэ гишүүдийн нэг төлөөлөл чинь энд байна.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгч хүн бурууг буруу зөвийг зөв гэж ил хэлэх эрхтэй. Ямар намын бүлгийн дарга луугаа бичээд би Сангийн сайдынхаа талаар ийм пост бичиж болох уу гэж асуух ёстой юм уу? Цаг үе өөр болж байгаа. Цаашид олон хүний үзэл бодлыг намын апаратаар хаагаад байж чадахгүй л болов уу” гэжээ.