“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн түүний гэргий Х.Анандаа нар хэсэг хугацаанд эв эвдэрлэцэж, хоёр тийш болсон. Гэвч тэд эргэн нийлж хамтын амьдралаа үргэлжлүүлж яваа.
Гэтэл дуучин залууг маань эхнэр Анандаа цагдаад өгч, 2 сая төгрөгөөр торгуулах шийдвэр гаргуулсан тухай Т.Дэлгэрмөрөн өөрийн цахим хуудаснаа ингэж бичжээ.
Тэрээр “Өчигдөр нэг гоё шинэ жилд явах гээд бид хоёр Энэтхэг улсаас худалдаж авсан жинхэнэ гар хийцийн алтан ялтаст хос хувцасаа өмсөөд л гартал яасан байх нь уу? Баянзүрх дүүргийн цагдаагийн албанд дуудагдсан байдаг юм.‼‼‼ Тэгээд би яахаар болсон гээч?
2.000.000 төгрөгөөр торгуулахаар болсон гахгахгах. Тэр хүн хэн байсан гээч ах дүүсээ” хэмээн бичсэн байна.
Эх сурвалжийн мэдээллээр, дуучин Т.Дэлгэрмөрөн эхнэр Анандаа хэл амаар доромжилсон тул Гэр бүлийн тухай шинэ хуулийн дагуу Т.Дэлгэрмөрөнд хэрэг үүсгэж, ийнхүү шийдвэрлэсэн байна. Харин мань хоёр “хэргийн эзэд” нэгнээ цагдаад гомдолж, өргөдөл гаргаснаа мартаж эвлэрсэн байжээ.