“Бурханы хүү Б.Баярбаатар” өнөөдөр АН-д элсэж, үнэмлэхээ гардан авлаа. АН-ын гишүүний үнэмлэхээ гардаж авах үедээ тэрбээр “Солонгосын тийзд очерлодог нийгмийг Сансарын хөлгийн тийзд очерлодог нийгэм болгох юмсан” гэв.
Цахим хаягаараа олны танил болсон түүнийг шууд бичлэгийнхээ үеэр зүй бус үг хэллэг хэрэглэж олон нийтийг үл хүндэтгэсэн хэмээн зөрчлийн хэрэг нээж, улмаар шүүхээс түүнийг 30 хоног баривчилах шийдвэр гаргасан юм.
30 хоног баривчлах шүүхийн шийдвэрийг иргэн Б.Баярбаатар хүлээн зөвшөөрөхгүй Хүний эрхийн дэд хороогоор дамжуулж захидал илгээсэн байдаг. Түүний хүсэлтээр энэ сарын 13-ны өдөр АН-ын дэргэдэх Хүний эрхийн хорооны дарга Д.Ганбаяр тэргүүтэй хуульчид ажиллаж баривлах шийтгэл биелүүлэхийг түдгэлзүүлэх захирамж гаргуулсан билээ.
Тэрбээр гарч ирснийхээ дараа “МАН намайг баривчилж, АН гаргаж авлаа. Би улс төрийн сонголтоо хийж АН-д элсэхээр шийдлээ” хэмээн мэдэгдэж байв.