Эрүүл мэндийн даатгалын шимтгэл сарын 15840 төгрөг болж нэмэгдэнэ.
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг шинэчлэн баталсны дагуу энэ тарифыг ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөх юм.
Ингэхдээ шимтгэлээ өөрсдөө хувиараа төлдөг иргэд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувиар тооцон төлөхөөр зохицуулсан байна.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын “Хэрэглэгчтэй харилцах төв” иргэдэд даатгалтай холбоотой бүх төрлийн мэдээ, мэдээлэл, зөвлөгөөг 1800-1363 лавлах утсаар өгч байна.
Мөн 20 гаруй ЭМД-ын үйлчилгээг цахимаар болон биечлэн ирсэн иргэдэд үзүүлж байна.