Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.01.22/ хуралдаан, хэлэлцүүлгээр хэлэлцэх асуудал, товыг танилцуулж байна.
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН | ||||
1 | Төсвийн байнгын хороо | · Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайлан
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулах тухай/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ |
10.00 | “Их Эзэн Чингис хаан” |
2 | Төрийн байгуулалтын байнгын хороо | · Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
· “Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл · Байнгын хорооны тогтоолын төсөл /Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний 2025 оны төлөвлөгөө батлах тухай/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ |
13.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
3 | Нийгмийн бодлогын байнгын хороо | · Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсох
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэм батлах тухай/ |
14.00 | “Үндсэн хууль” |
4 | Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо | · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн удирдамж батлах тухай/
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/ |
16.00 | “Үндсэн хууль” |
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ | ||||
1 | Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо | Утааны асуудал: Стандарт, хяналт /Зуух, түлшний технологи/ | 14.00 | “Их Эзэн Чингис хаан” |