Ерөнхийлөгч асан П.Очирбатыг эцсийн замд нь үдэх тул маргааш түр хугацаанд зам хаана

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат өнгөрсөн баасан гарагт буюу нэгдүгээр сарын 17-нд таалал төгсч Монгол Улсад нөхөж баршгүй гарз тохиосон.

Түүнийг сүүлийн замд нь үдэх ёслол маргааш Төрийн ордонд болохтой холбогдуулан маргааш 06:40-10:00 цагийн хооронд тодорхой замуудыг түр хаахаар болжээ. Та доорх зургуудаас аль замуудыг, хэдээс хэдэн цагийн хооронд хаах мэдээллийг харах боломжтой.