Сүүлийн үед E-Mongolia систем ашигладаг иргэдэд “Хүүхдийн мөнгө 10 сараар барьцаалсан зээл олгоно” гэсэн луйврын залилан ихээхэн газар авч байгаа тул иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж танихгүй хүний данс руу мөнгө шилжүүлэхгүй, хувийн мэдээллээ хүнд өгч, цахим орчинд тараахгүй байхыг анхааруулж байна.
E-Mongolia системтэй холбоотой иргэдийг төөрөгдүүлсэн энэ төрлийн болон цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдэд зөвлөмж мэдээлэл хүргэхээр Эрүүгийн Цагдаагийн Алба-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс ажиллаж байна.
Иргэд та бүхэн цахим орчинд нийтлэгдэж буй мэдээ, мэдээлэлд хянуур байж залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлээрэй.
Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам