Холимог тулаанч З.Шинэчагтага энэ оны нэгдүгээр сарын 2-ны өдөр үрлэн сумтай буугаар бусдыг айлган сүрдүүлсэн үндэслэлээр зөрчил шийтгүүлсэн.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт байрлах хятад хоолны газар иргэн З.Шинэчагтага нь гар буу гарган танхайрсан асуудалд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл “Танхайрах” заасны дагуу шалгалтын ажиллагааг явуулж, Шүүхээр 7-30 хоног баривчлах саналыг хүргүүлж, Дүүргийн эрүү, иргэний хялбаршуулсан шүүхээс 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.
Тэгвэл дээрх хэргээс гадна түүнийг Эрүүгийн хуулийн 11.6-1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд бсан билээ.