ФОТО : “ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯР-2025”

Говийн аялал жуулчлалын ууган эвент үйл ажиллагаа болох “Түмэн тэмээний баяр-2025” арга хэмжээ зохион байгуулдаж байна.

“Түмэн тэмээний баярт дотоод, гадаадын жуулчин, зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцдогоороо онцлог билээ

Баярын хүрээнд шилмэл ингэ, буур, тэмээтэй сайхан хос, ат, тайлаг, торомны уралдаан, богино зайн уралдаан, буухиа тэмцээн, тэмээн поло зэрэг уралдааныг зохион байгуулдаг уламжлалтай.

Мөн тэмээний баярын үеэр “Ингэний айрагны баяр-Өмнөговьд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа гарч тэмээний сүү, ноос, түүхий эдээр хийсэн төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнээс гадна гар урлал, бэлэг дурсгалын бүтээгдэхүүнүүдийг дэлгэн худалдан борлуулж байна.