Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагад нийт 44 мянган гэмт хэрэг бүртгэгдсэний 35 хувь нь залилах гэмт хэрэг байна. Залилах гэмт хэргийн 75 хувь нь цахим орчинд үйлдэгджээ.
Цагдаагийн байгууллагаас хэн нэг танил чинь мөнгө гуйсан чат ирүүлвэл заавал өөртэй нь холбогдох, өөрийнх нь данс мөн эсэхийг нягтлахыг анхааруулж байна.
Хэрэв мөнгө шилжүүлж залилуулсан бол цагдаагийн байгууллагад яаралтай хандаж тухайн дансыг царцаалгах хэрэгтэй юм байна.