УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах албан бичиг боловсруулж, УИХ-ын гишүүдээс гарын үсэг цугуулж эхэлсэн талаараа өнгөрсөн баасан гарагт /2025.02.07/ мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар Ерөнхий сайдыг огцруулах бичигт УИХ-ын гишүүн Ж.Баярмаа гарын үсэг зурж, Э.Болормаа, О.Батнайрамдал нар зурахгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн байдаг.
Улмаар АН-ын дарга Л.Гантөмөр “Улс төрийн зөвлөлийн хурлаар Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа нарт ямар арга хэмжээ авах талаар шийднэ. Ялангуяа Ж.Баярмаа гишүүн ЗГ-ын бодлогыг их олон удаа эсэргүүцэж байгаа” гэдгийг мэдэгдсэн.
Тэвэл Хотын дарга асан Э.Бат-Үүл “Нам ардчилсан байхын утга учрыг ойлгохгүй мунхаглаж буй коммунист Л.Гантөмөрийг намаас хөөх ёстой. Ардчиллыг, Ардчилсан Намаар арга хэмжээ авхуулж, намыг маань шившиглэх гэж байна. Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа нараа хамгаалан тэмцээрэй” гэжээ.