“Баянзүрх хайрханы хишиг” барилдаанд Ц.Бямба-Отгон арслан түрүүллээ

Баянзүрх дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан “Баянзүрх хайрханы хишиг” Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Нутгийн Буян групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, “Их Монголын Хүчтэн” дэвжээний бөх, улсын арслан Цэдэнсодномын Бямба-Отгон түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Монтед Констракшн”, “Асиан Сити”  ХХК, “Валькан” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий үзүүрлэв.

Дөрөвт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-337 анги, “АПУ” ХК, “Чиглэл” ХХК, “Их Монголын Хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Б.Цэдэнсодном, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-016 анги, “Алтан Жолоо” групп, “Их Монголын Хүчтэн” дэвжээний бөх, аймгийн хурц арслан О.Наранбаатар нар шалгарлаа.

Наймд улсын начин Б.Даваа-Очир, улсын начин Э.Батмагнай, аймгийн арслан Я.Бумбаяр, аймгийн арслан Н.Намнансүрэн нар үлдэв.

Зохион байгуулагчдын зүгээс “Улсын цолд ойрхон бөх”-ийн шагналыг Булган аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн арслан Н.Намнансүрэнд гардуулсан бол түрүү бөх 6 сая, үзүүр бөх 4 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 2 сая төгрөг гардсан юм.