Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талын хэлэлцээгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянган төгрөг болгон өсгөх шийдвэрийг өнгөрсөн онд гаргасан билээ.
Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран уг хэлэлцээрийг хийсэн юм. Тэгвэл энэ шийдвэрийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс буюу өчигдрөөс мөрдөж эхэллээ.
Одоогоор нийт ажиллагсдын найман хувь буюу 80 мянган хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг байна.