Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийг тэглэх тухай шийдвэр гаргасныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэдэгдсэн. Тус мэдэгдсэний дагуу Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 2020 оны нэгдүгээр сарын 02-ны өдрийн тушаалаар энэ сарын 1-ний өдрөөс эхлэн “тэтгэврийн зээл нэмж олгох”-ыг зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг бүх арилжааны банкуудад албан тоотоор мэдэгджээ.