Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин ирэх сонгуульд МАН-аас нэр дэвшихээр болж, өөрийн хүсэлтээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр ажлаа хүлээлгэн өгчээ. Түүнийг олон нийт “шарк’-ын Г.Амартүвшин гэдгээр нь илүү сайн мэднэ. Тэрбээр нэрт эрдэмтэн Бямбын Ренчин гуайн зээ юм. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдохоос өмнө “Хас’ банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байв.
Тэрбээр Бельги улсын Брюссель дэх Европын Их сургуулийг бизнесийн удирдлагын бакалавр мэргэжлээр төгсөж, АНУ-ын Харвардын Их сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. “Хас’ банкинд ажиллахаас өмнө Г.Амартүвшин Олон улс дамжсан олон төслийн хөрөнгө оруулалтыг хариуцан ажиллаж байжээ.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаад ердөө долоохон сар болсон тэрбээр ийнхүү улстөрд хүчээ үзэхээр шийдсэн байна. Гэхдээ аль тойргоос нэр дэвших нь одоогоор тодорхойгүй байгаа юм.