Авто тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төвийн мэдээлснээр Үйлдвэрлээд 10-аас дээш жил болсон машинд 6 дугаар сарын 1-нээс Улаанбаатар хотын дугаар олгохгүй юм. Мөн ирэх сарын 1-нээс импортын тээврийн хэрэгсэл нь ашиглагдаж байгаа орноос экспортлогдохын өмнөх техникийн хяналтын үзлэгт орсон байх ёстой гэсэн шалгуур тавьж эхлэх аж. Гадаадаас хуучин машин оруулж ирэхдээ тэндээ техникийн хяналтын үзлэгт оруулж, тэнцсэн нөхцөлд уг машинаа Монголын хилээр нэвтрүүлэх эрх үүснэ.
Гэхдээ 10-аас дээш жил унасан тээврийн хэрэгслийг Монгол Улсад оруулж ирэхийг хориглоогүй.