Засгийн газар өнөөдөр хуралдахгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн Лхагва гаригт хуралддаг. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн /2025.05.14/ хуралдаан хуралдахгүй. Тодруулбал, өнөөдөр Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагаа болно. Уг нээлтэд Ерөнхий сайд болон холбогдох албаныхан оролцоно.  БНХАУ-ын Чайна Энержи компани болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Хөгжил шинэтгэлийн хороо зэрэг олон газар хамтран нээлтийн үйл ажиллагааны бэлтгэл хангажээ. Сануулахад хил дамнасан төмөр замыг барьж ашиглалтад оруулсан цагт Монголын экспортын орлого хоёр дахин, төмөр замаар нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгдэх тооцоолол бий.