Тайланд улс руу ганцаараа аялахаар яваад сураггүй болоод байсан Их Британийн 18 настай иргэн Гүрж улсад баривчлагдсан талаар хэвлэлүүд мэдээлж байна.
Гүржийн Дотоод хэргийн яам Их Британийн иргэнийг Тбилисийн олон улсын нисэх онгоцны буудалд 12 кг каннабис, 2 кг хашишыг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж завдсан үйлдлийг илрүүлж, түүнийг баривчилсан талаар мэдээлжээ.
Их Британийн иргэн, сувилахуйн ухаанаар суралцдаг оюутан 18 настай Бэлли Мэй Калли /Bella May Culley/ гэгч нь энэ Мягмар гаригт Гүржийн нийслэл Тбилиси хотын нисэх онгоцны буудлаар тус улсын хилээр нэвтрэх гэж байх үедээ тус хэрэгт холбогдон баривчлагджээ.
Гүржийн хууль хяналтын байгууллагын төлөөлөл Британи эмэгтэйгээс яагаад энэ хэрэгт холбогдсон талаар тайлбар мэдүүлэг авахыг хүссэн боловч өөрийгөө жирэмсэн гэдгээс өөрөөр ямар нэгэн зүйл хэлээгүй бөгөөд өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийнхээ дагуу ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Өөрийн сонгосон өмгөөлөгч, орчуулагчгүйгээр ямар нэгэн зүйл ярихгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Харин Гүржийн Прокурорын газраас тус хэргийн хамсаатан байж болзошгүй этгээдүүдийг тогтоохоор мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлжээ.