ОРОСЫН АРМИ УКРАИНЫ ХАРЬКОВ МУЖИЙН КОТЛЯРОВКА СУУРИНГ ЭЗЭЛЖЭЭ

Орос, Украины талууд Пүрэв гаригт харилцан бие бие рүүгээ гал нээлээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны Пүрэв гаргийн мэдээлэлд тус улсын арми Украины нутаг дэвсгэрээс дахин хоёр сууринг хяналтдаа авч, Украины цэргийн нисэх онгоцны буудлын дэд бүтэц, зэр зэвсгийн агуулах, түр байршуулах цэг зэрэг объектуудад цохилт өгсөн талаар дурджээ.
Оросын цэргүүд Украины Харьков руу чиглэсэн довтолгоондоо анхаарч байгаа тиймээс тус мужийн Котляровка сууринг хяналтдаа авчээ.
Оросын агаарын довтолгооноос хамгаалах ангиуд Украины 100 гаруй нисгэгчгүй онгоцыг устгаж, аюулгүй болгосон байна. Үүнээс гадна Оросын арми Хар тэнгист Оросын эсрэг халдлага үйлдэхээр төлөвлөж байсан Украины алсын удирдлагатай моторт завийг сөнөөжээ.
Харин Украины Зэвсэгт хүчний жанжин штабын Пүрэв гарагийн үдээс хойш өгсөн мэдээлэлд Украин, Оросын зэвсэгт хүчний хооронд фронтын шугамын дагуу олон арван тулалдаан болсон ба хамгийн ширүүн тулаан Покровск, Новопавливкад болсон талаар мэдээлжээ.
Зеленский Оросыг шийдвэр гаргах эрх мэдэлгүй төлөөлөгчдөө илгээж байгааг шүүмжилж, энэ үйлдэл нь Путин энх тайвны төлөө огт зогсохгүй байна гэж түүнийг хурцаар шүүмжлэв.
Гадаад хэргийн дэд сайд Михаил Галузин, цэргийн тагнуулын газрын дарга Игорь Костюков, Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин нар оролцуулахаар болсон.