ОХУ УКРАИНЫ ХИЛИЙН ДАГУУ ЖИЙРГЭВЧ БҮС БАЙГУУЛНА

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Пүрэв гаригт Засгийн газрын зарим албан тушаалтнуудтайгаа цахим хурал хийжээ. Энэ хурал дээр тэрээр Оросын арми дайсны болзошгүй халдлагыг үр дүнтэй зогсоож, хамгаалахын тулд хамгаалалтын тусгай бүс буюу жийргэвч бүс гэгчийг байгуулахаар ажиллаж байгаа талаар мэдээлжээ.
Гэхдээ тэр бүсийг яг хаана байгуулах талаар дурдаагүй байна.
Тухайлбал ОХУ-ын Украинтай залгаа хил орчмын Курск, Белгород, Брянск мужуудын оршин суугчдад Украинаас ирж болох болзошгүй аюул занал бодитоор нэмэгдэж байгаа учраас эдгээр бүс нутгийн иргэдийг хамгаалахын тулд нэмэлт дэмжлэг хэрэгтэй байгаа гэдгийг Путин онцолжээ. Тэгэхээр энэхүү жийргэвч бүсийг эхний ээлжинд Украины хилийн дагуу байгуулах шаардлагатай гэж харж болохоор байна.
Оросын хувьд Курск руу Украин гэнэтийн халдлага хийж цөмрөн орсон шиг асуудал гарахаас сэргийлж энэхүү хамгаалалтын бүсийг байгуулах нь өмнөх алдаагаа давтахгүй байхад нь чухал гэж харж байна.

https://www3.nhk.or.jp/nhkworld/en/news/20250523_04/