Хотын дарга асан Э.Бат-Үүл Хотын дарга Х.Нямбаатарт сургааль айлдав

Хотын дарга асан Э.Бат-Үүл үе үе Х.Нямбаатар даргад сургааль айлдчихдаг. Учир нь Хотын дарга Х.Нямбаатар ч бас түүний хийсэн ажлыг үгүйсгэж муулсан постыг үе үе постолдогтой холбоотой. Өчигдөрхөн  хотын дарга асан Э. Бат-Үүлд хандан Нэг наст цэцгээр нийслэлчүүдийн нүдийг хуурч нэгэн үеэрээ түгжирч амьдрах хотыг хэн үлдээсэн бэ?

Дахин төлөвлөлт нэрээр Натур, Голдэн Парк, Дөлгөөн нуур, Яармаг гэх бетонон ширэнгүүд бий болох нөхцөлийг хэн үлдээсэн бэ? хэмээн бичсэн нь түүний эгдүүг хүргэсэн бололтой.

Э.Бат-Үүл:  Замбараагүй газар олгож, бетонон ширэнгэ бий болгосон намынхаа нөхдийг буруушааж байгаа чинь зөв. Гэхдээ хүмүүсийн шүүмжлэлд хэрүүлээр бус, сайн ажлаар хариу барих нь хот удирдах соёл шүү

АН-ын гишүүн Э.Бат-Үүл хотын дарга Х.Нямбаатарт хаяглаж сурагчдын зуны амралтыг ашиглан түгжрэлийг шийдэх боломжтой гэж сануулав. Тэрбээр цахим хуудастаа,

– Хотын дарга Нямбаатарт: Сургуулийн зуны амралтын хугацааг ашиглан замын хөдөлгөөний шинэ тогтолцоо руу шилжин, түгжрэлийн гамшгийг бүрэн шийдэх боломжтой‼️

Үүнд анхаарлаа хандуул. Наймдугаар сарын 27-ноос өмнө амжуулахгүй бол сургуулийн хүүхдийн цугларалт эхэлж энэ боломж алдагдана. Зах замбараагүй газар олгож, Яармаг зэрэг бетонон ширэнгэ бий болгосон намынхаа нөхдүүдийг буруушааж байгаа чинь зөв. Гэхдээ, долоон буудлын эцсийн Сэлбэ төвд өөрөө, Хятадын компаниудад давуу эрх олгон бетонон ширэнгэ барьж байна.

Хойд зуслангийн зам тэг зогсолт болон хаагдаж, нийслэлчүүд зусландаа гарах аргагүй болохыг анхаар.‼️

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг Хятадын наймаачдын “үл хөдлөх хөрөнгийн бирж” болговол манай эдийн засаг доройтоно. Хотынхоо цэцэгт уурлах хэрэггүй. Хот маань цэцэрлэгжилтийн стандарт муутай, шороонд дарагдсан хотын тоонд ороод байгааг ухаарч өөд нь татах хэрэгтэй.

Жич: Хүмүүсийн шүүмжлэлд хэрүүлээр бус, сайн ажлаар хариу барьдаг нь хот удирдах соёл юм шүү гэжээ.