Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хамтран танхимаа бүрдүүлж, хамтран ажиллах талаар зөвшилцөх саналыг УИХ-д суудалтай ИЗНН, ХҮН нам болон Үндэсний эвслийн дарга нарт хүргүүлсэн талаар бид өчигдөр мэдээлсэн.
Тэгвэл өнөөдөр 11 цагт Иргэний зориг ногоон намын Улс төрийн зөвлөл хуралдаж тус саналыг хэлэлцэх аж. ХҮН намын Төлөөлөх зөвлөл өнөөдөр 10.00 цагт хуралдаж, улс төрийн шийдвэрээ гаргах мэдээлэл байна.