Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2025 оны долдугаар сарын 18-ны өдрийн байдлаар шимтгэлийн нэгдсэн мэдээллийг танилцууллаа.
Өнгөрсөн 14 хоногт И-баримт гар утасны аппликейшнээр 615974 иргэд 488 сая төгрөгийн шимтгэл төлжээ. Мөн И-Монголиагаар 123617 иргэд 554 сая төгрөгийн шимтгэл төлсөн байна. Эрүүл мэндийн даатгалын санд 14 хоногт нийт 1 тэрбум орчим төгрөг цугларчээ.
Үүнээс гадна гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид үзүүлсэн түргэн тусламж, үйлчилгээний зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн гэв.
Тодруулбал, 2025 оны долдугаар сарын 23-ны өдрийн байдлаар 62 даатгуулагч иргэнд ЭМД-ын сангаас 40 сая төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж ЭМД-ын санг хохиролгүй болгосон байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэж заасан байдаг.