Гитарчин Д.Өлзий-Орших: Хурдан явж ирэв үү гэж Монгол хүн асуудаггүй Л.Гүндалай найз минь ‼️

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай  144 км цагийн хурдтай явж байгаа бичлэгээ өөрийн цахим хуудаст нийтлэсэн. Ингэхдээ тэрбээр тус бичлэгээ зориуд тавьсан. 80км цагийн хурдтай явна гэж байхгүй. Дээд хурд нь 80-тай улс дэлхийд ганцхан Монгол шүү. 80 бол тэнэг биздээ тиймүү хэмээн бичсэн байдаг.  Энэ нь нийгмийг талцуулж зарим нэг нь хариуцлага тооцохыг шаардаж байхад зарим нь дэмжиж буйгаа илэрхийлж байгаа билээ.
Тэгвэл гитарчин Д.Өлзий-Орших “Л.Гүндалай найз 144км/ц-тай давхиад эрхээ хасуулах дээрээ тулж буй бололтой.
Хасчдийм байналээ.
Би уржнан жил бас 6 сараар хасуулсийшд.
Хутаг-Өндөрт Сэлэнгийн эрэг дээр нөхдийн хамт жаахан паарийдав.
Хаанаас ч юм хэн нэг нь бүтэн тогооны өрөм, талхтай аваад ирж.
Тэрнээс бараг хэн нь ч идсэнгүй.
Би өрөмөнд ч нугасгүй хүн , босон суун идсээр бараг ганцаараа туучив.
Шөнө нь харин хэрэг бишдэж, хордлого аваад, гүйлгэж бөөлжөөд жинхэнэ миардаг байнашд.
Өглөө босоод ирсэн биений бараг л үсний ширхэг хүртэл өвдөж байна.
Бодлоо. Үхсэн ч бор гэртээ очиж үхэе.
Шүд зууж байгаад харинадаа гэж тангараг тавиад машинаа унаад хот гарлаа.
Эхнэр:Би унаад явийлдаа гэж гуйгаад, Би: Чи хурдан явж чадкүүэ. Би өөрөө базая гээд нилээн ширүүхэн давхив.
Дарханы зам дээр дөнгөж гарангуут бургасан дунд нуусан камерт 138-тай баригддийм байгаа биздээ.
Тэгээд нөгөө хурдан гэртээ очиж үхдэг хөг ч өнгөрч, Дарханы цагдаагийн тасаг дээр буцаж очиж, байцаалт өгч, эрхээ 6 сараар хасуулав.
Мань чинь бие муу, гялс эмнэлэг орох гээд явж байлаа гээд нэмэргүй, ахыгаа таньжаагаа биздээ. Нөгөө мандолин дардаг ах чинь байна гэж янз янзаар панаалдаад нэмэр болсонгүй😜
Хот руу ТЦГ-н найз нар луугаа яриад ч шаанс алга.
Нэг л камерт орчвол тэр чигтээ рапортонд бичигдээд явчдийм байна.
Тэгэхээр юу гэж хэлмээр байна гээч.
1.д дүрмээрээ явмаар юм билээ.
Яахав хот хоорондын зам дээр 120км/ц-с дотогш бол торгуулиад өнгөрдгийм байна.
Үнэхээр яаруу бачуу ажил төрөл энээ тэрээтэй явж байгаа бол ядаж 120 дотроо яв.
2.т Дарханы замын хурдны дээд хязгаарыг ядаж 100км/ц болгож өөрчилсөн нь дээр юм уу гэж бодогддог.
Яг үнэнийг хэлэхэд хэдэн Тир, Поортер, Пробоокс-с өөр тэр зам дээр чинь 80-тай явж байгаа бараг 1 ч хүн байхгүй.
Бүгд л улаан галзуу давхилдана.
Хэрвээ цагдаагийнхан хаа нэгтээ хурд хэмжиж байвал ганц Дарханы зам гэлтгүй бүх орон нутгийн зам дээр эсрэг талаас ирж байгаа жолооч нар гэрлээ анивчуулж дохио өгнө.
Бүгд хурдаа хасаад жигтэйхэн сайхан удаан хүмүүс цагдаа нар луугаа малийтал инээмсэглэн өнгөрнө.
Өнгөрвүү гүйюу “Нисдэг Чистмээр” стильдээ ороод базаж өгнө.
Хэдий болтол ингэж нэг нь хууль сахиулж, нөгөөдөх нь биелүүлсэн царай гаргаж амьдарцгаах вээдээ.
Аажуу явбал аяндаа хүрнэ гэдэг ч уг нь үнэн үг юмшдээ.
Сайн явж ирэв үү гэхээс Хурдан явж ирэв үү гэж Монгол хүн асуудаггүй” гэжээ.