Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар: – Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай ЗГ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл – “Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлах, эрх олгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл – Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журамд нэмэлт оруулах тухай ЗГ-ын тогтоолын төсөл – “Эрдэнэт Медикал” эмнэлгийн талаар авах арга хэмжээний тухай” ЗГ-ын тогтоолын төсөл – Бусад Танилцах асуудал: – Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, үнэлгээг ил тод, нээлттэй мэдээлэх талаар – Төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг сайжруулах, шинэчлэл хийх талаар – “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд зохион байгуулах бэлтгэл ажлын талаар хэлэлцэх аж.