Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо/ҮБХ/ өнөөдөр 12 цагаас хуралдуулна. АН-ын ҮБХ хуралдаж Ардчилсан намын Үндсэн дүрэм болон хөтөлбөр, намын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх юм. Мөн өнөдрийн ҮБХ-аар АН-ын даргыг тодруулах аж. Учир нь Ардчилсан намын дарга Л.Гантөмөр даргынхаа үүрэгт ажлаас чөлөөлөгдөнө гэдгээ өнгөрсөн зургадугаар сард мэдэгдсэн. Тэр цагаас хойш АН-ын дараагийн даргын төлөөх өрсөлдөөн ил, далд өрнөж эхэлсэн. Хэдийгээр албан ёсоор Ардчилсан намын даргын сонгууль зарлагдаагүй боловч өнөөдөр хуралдах ҮБХ-ноос намын даргын сонгуулийг явуулах шийдвэр гаргана. Нэгэнт УТЗ-ийн хурал дээрээ АН-ын дарга Л.Гантөмөр намын даргын сонгуулийг явуулах хүсэлтээ гаргаад, ҮБХ-ны хурлыг товлосон. Энэ асуудлыг ҮБХ хуралдаж шийдвэрлэхээс өөр аргагүй.
ҮБХ-ны хуралдаанаас гарсан шийдвэрийг 31-нд хуралдах Ардчилсан намын их хурлаараа албажуулах юм.