Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус өнөөдрийн /2025.04.28/ хуралдаан гишүүдийн 83 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын тов дараалал, хурлын дэг зэрэг зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн тогтлоо. Энэ үеэр Намын дарга Лу.Гантөмөр намын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн, хүлээж авлаа. Дараа нь Намын даргын сонгуультай холбоотойгоор Үндэсний бодлогын хорооны Дотоод сонгуулийн хороог 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав.
Түүнчлэн АН-ын даргад нэр дэвшигчдийг өнөөдөр 18 цаг хүртэл бүртгэх аж. Үндэсний бодлогын хорооны гишүүдийн олонхын саналаар Намын дараагийн даргын сонгуулийг ням гаригт хэлэлцэхээр тогтлоо. Мөн хурлаар Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн боловсруулсан Үндсэн дүрэм, хөтөлбөрийн төслийг хэлэлцлээ.


