2021-2025 онд шүүгчид нөлөөлөхийг оролдсон 46 хэргийн 39-ийг нь шийдвэрлэжээ

“Шүүхийн нөлөөллийн мэдүүлэг ба хэвлэл мэдээлэл” хэлэлцүүлэг уулзалт ШЕЗ-д боллоо.  Хэлэлцүүлэг ШЕЗ болон хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцов.

2021-2025 онуудад шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн гэх 46 нөлөөллийн мэдүүлэг бүртгэгджээ. Үүнээс 39 нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэсэн байна. Харин долоон мэдүүлэгт шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Шүүгчид нөлөөлөх оролдлого  хийсэн гэх 39 хэргийн 11-т Зөрчлийн тухай хуулийн 15.4-1 дэх хэсэгт зааснаар 1 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан байна.

Шүүгчид нөлөөлөх явдал нь ихэвчлэн хэргийн оролцогчдоос гардаг талаар энэ хэлэлцүүлгийн үеэр дурьдагдсан юм.