Хоёр настай хүүгийн цогцосыг олжээ

Хөвсгөл аймгийн Тариалан суманд сураггүй болсон 2 настай хүүгийн цогцсыг оллоо. Анх алга болсон “Сайхан мод” нэртэй газраас 4 кмын зайд байсан гэж зарим хэвлэл мэдээлсэн байна. Цагдаагийн байгууллагаас тодруулахад хэргийг мөрдөн шалгах ажил шуурхай эхэлсэн гэж мэдээллээ.

Хэргийн газрын үзлэг, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учир дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно