УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор +1…+3 градус, бусад хэсгээр +6…+8 градус, өдөртөө +19…+21 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +19…+21 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +17…+19 градус дулаан байна.
2025 оны 09-р сарын 27-ноос 10-р сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
27, 29-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 28-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 30-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Ихэнх нутгаар өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +14…+19 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +22…+27 градус, бусад нутгаар шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +18…+23 градус дулаан байна.