Аймгийн Газрын Харилцаа, Барилга, Хот Байгуулалтын Газрын дарга нартай хийх уулзалт болж байна. Уулзалтанд Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, Тэргүүн дэд захирал Б.Ганболд, Дэд захирал М.Ибрай, Дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Б.Энхболд болон бусад албаныхан оролцож байна.
Үйл ажиллагааныхаа үр дүнгээр Өмнөговь аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар бусдыгаа тэргүүлжээ. Ийнхүү Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрууд өнгөрсөн оны ажлаа дүгнүүлж, ирэх жилийнхээ ажлыг төлөвлөж байна
Барилгын хөгжлийн төв нь 21 аймаг болон нийслэлийн хэмжээнд Засгийн газрын тогтоолоор захиалагчийн техникийн хяналтыг явуулдаг.
Барилгын хөгжлийн төвөөс 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалт болон гадаадын зээл тусламжаар 21 аймаг, нийслэл хотын хэмжээнд хэрэгжсэн 487 төсөл арга хэмжээнд захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлсэн байна.Үүнээс БХБЯ-ны захиалгаар 134, БСШУСЯ-ны захиалгаар 268 , ЭМЯ-ны захиалгаар 67, Бусад яамд, Агентлагуудын захиалгаар 18 барилга байгууламжид хяналт тавьж үүнээс 200 гуруй барилга байгууламжийн ажлыг бүрэн дуусган байнгын ашиглалтад орууллаа. Эдгээр төсөл арга хэмжээний 65.7% аймаг орон нутагт, 34.3% нь нийслэл Улаанбаатар хотод хэрэгжсэн байна. Барилга бүтээн байгуулалтын ажлын үндэс суурь болсон зураг төслийн баримт бичигт магадлал хийх ажлын хүрээнд 2348 зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулсан байна.