А.Ганхуяг нарт холбогдох ногоон автобусны гэх хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болох байсан ч хойшилсон байна. Учир нь шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүх хурал давхцсан тул хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан байна. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.