Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан ирэх Даваа гараг /2025.10.13/-т үргэлжилж Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэнэ.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт дээрх асуудлыг ТББХ хэлэлцсэн. Улмаар өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон билээ.
Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын Зөвлөл ауралдаж энэ долоо хоногт долоо хоногийн чуулганы хуралдааны тов, дараалалд өөрчлөлт оруулсан юм.
| Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
| 1 | Төрийн байгуулалтын байнгын хороо | · Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах санал /үргэлжилнэ/ | 11.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |