Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд хороодын /2025.10.21/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг та бүхэнд хүргэж байна.
| Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
| 1 | Хянан шалгах түр хороо | · “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн танилцуулга, мэдээллийг сонсох
· Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсох · Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 67 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсох · Бусад |
15.00 | “Их Эзэн Чингис хаан” |
| 2 | Өргөдлийн байнгын хороо | · Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт
· Байнгын хорооны дотоод зохион байгуулалтын талаар танилцуулах |
09.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
| 3 | Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан | · Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэх /Эмч, багш нарын цалинг нэмье гэсэн асуудлаар ажлын хэсэг байгуулах талаар/
· Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт |
10.00 | “Их Эзэн Чингис хаан” |
| 4 | Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан | · Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/ | 12.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |