МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдана

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 12:00 цагаас хуралдана, үүний өмнө Бодлогын зөвлөл хуралдах юм. Удирдах зөвлөлийн хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдлыг хэлэлцэнэ гэдэг мэдээллийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар өгсөн.

Учир нь, МАН дотооддоо хуваагдсаны зэрэгцээ УИХ дахь МАН-ын бүлэг ч хагаралтай байгаа.   УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн нэг хэсэг нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг бүлгийн даргаас огцруулахдаа  дүрмийн бус хурал зарлаж шийдвэр гаргасан зэрэг маргаантай асуудлыг ч нэг талд гаргах шаардлага бий.

Дээр нь ирэх арваннэгдүгээр сарын 15-нд МАН Их хурлаа хуралдуулахаар товлосон.