Татварын Ерөнхий Газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр С.Төгсжаргалыг томиллоо

Татварын Ерөнхий Газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр С.Төгсжаргалыг томиллоо. С.Төгсжаргалын хувьд тус байгууллагад 26 дахь жилдаа ажиллаж байгаа аж. Тэрбээр Санхүү эдийн засагч, эрхзүйч мэргэжилтэй, Олон улсын татвараар мэргэшсэн байна.  2019-2021 онд татварын ерөнхий газрын том татвар төлөгчийн даргаар ажиллаж байжээ.